ID : 9 Уул уурхайн салбарынхан хилэгнэж мэдэх нь Өнөөдөр   № ¹213 /2347/     2006-08-29
ХАА, байгаль хамгаалал Өгүүлэл

Сvvлийн vеийн содон мэдээ дуулгахад Канад улс дахь манай улсын єргємжит консул Жим Канбон гэнэтхэн єєрийнхєє хvсэлтээр албан ажлаасаа татгалзжээ. Энэ хавар УИХ-аас батлан гаргасан Гэнэтийн ашгийн албан татварын хуулиас болж ийн Канад Монгол хоёрын vл ялиг сэв суугаад байсан гадаад харилцааг хурцдаж ёстой л нєгєє "гал дээр нь шар тос нэмсэн" хэрэг болжээ.

1998 оноос хойш манай улсын єргємжит консулаар ажиллаж байсан тэрээр "Гэнэтийн ашгийн албан татварын хууль нь гадаадын хєрєнгє оруулагчид халтай бєгєєд хvндээр тусч байгаа тул миний бие энэ ажлыг хийх ёс суртахууны эрхгvй" хэмээн зєрvvдэлж тамгаа шидчихээд арилаад єгч. За энэ ч яахав. Монголд уул уурхайн салбарт Канадын хєрєнгє оруулалттай ганц нэг компанийн хаясан хэд гурван долларыг аваад олон улсын анхаарлыг манайх руу чиглvvлэх гэсэн арга ядсан амбиц. Тvvнээс нэг их сvйдтэй ч юм биш.

Жилээс жилд хєгжил нь єсєх хандлагатай байгаа уул уурхайн салбар нь нэрд гарахыг хvсэгчид хийгээд улс тєрд орогнол хvссэн жаалуудын зугааг гаргадаг салбар болчихоод буй. 2005 оны байдлаар ДНБ (Дотоодын нийт бvтээгдэхvvн)-ий 18 хувь, аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний 65,5 хувь, экспортын орлогын 75,8 хувийг дангаар бvрдvvлж байгаа хойно арга ч vгvй байх. Ядарсан, зvдэрсэн єлєн хоосон ард тvмнийг аль баян, чинээлэг зvйл рvv турхирч гэмээж нь амжилтад хvрдэг Октъябрийн хувьсгалын жишээ мартагдах болоогvй хойно. Энэ бvхнийг дурьдах учир нь " муу л бол хойд талын хар овоохой" гэдэг шиг муучилж ханадаггvй алт, тємєр, зэсийн компаниуд хэрхэн зусаад намаржив, тэдэнд юу дутаж, юу илvvдэж байгааг тандах гэснийх ээ. Тандах гэдэг онцгvй vг хэрэглэдэг нь ч бас учиртай. Тэд ноолуулсаар байгаад нуруугаа авахуулсан морь шиг, гоочлуулсаар байгаад сэтгvvлчдээс айдаг болчихож. Аль болохоор хийж буй ажлаа нууж хаах сонирхол тэдэнд байдаг гэтэл аль болох болохгvйг нь дэлгэж харах сонирхол vvнийг бичигчид бас байдаг. Ингээд ашиг сонирхол нь зєрчилдсєн торгон заагаас мэдсэн дараахь зvйлийг уншигчидтайгаа хуваалцъя.

Тогтвортой байдлын гэрээ нэрээ сольжээ

Мэдээж нэн тэргvvнд Ємнєговь аймгийн Оюутолгойн орд газрыг эзэгнэж буй Канадын хєрєнгє оруулалттай "Айвенхоу майнз" компани. Хаваржин хамаг олны анхаарлыг татсан. Тэр хэмжээгээрээ бас vнэгvй сурталчлуулсан энэ компани нєгєє айхтар "Тогтвортой байдлын гэрээ"-гээ хийх гээд Санхvv, эдийн засгийн болон Vйлдвэр, худалдааны яамдуудад хvсэлтээ гаргажээ. Хvсэлт гаргасан тєдийхєн ч биш яриа хэлцлийн тvвшинд явж байгаа юм байна. Манай Засгийн газар Ашигт малтмалын тухай хууль болон Татварын хуульдаа єєрчлєлт хийчихээд Тогтвортой байдлын гэрээгээ байгуулна хэмээн шалтаглаж байсан аж. Тиймээс шалтгаан болж байсан хуулиуд нэгэнт гараас гарсан тул одоо нєгєє гэрээгээ хийе гээд "Айвенхоу майнз" чихнээс нь хонх уяад эхэлсэн байна. Бас нэг зvйл дуулгахад Тогтвортой байдлын гэрээ маань Хєрєнгє оруулалтын гэрээ гэдэг шинэхэн нэртэй болжээ. Нэрээ сольсноос зvсээ хувилгасан эсэхийг одоогоор мэдэх аргагvй аж. "Айвенхоу майнз"-ын хувьд Гэнэтийн ашгийн албан татварын хууль батлагдаж гарсан нь нэг их нєлєє vзvvлэхгvй бололтой. Нэрээ нууцлахыг хvссэн тэдний нэг мэргэжилтний хэлж байгаагаар бол "Нэгэнт ордоо олчихсон тодорхой асуудлуудаа шийдчихсэн компанийн хувьд дээрх хууль нь нэг их саад болохгvй. Харин шинээр хайгуул хийж хєрєнгє оруулалт хийх гэж байгаа компаниудын хувьд Монголыг тэр болгон сонгохгvй л болов уу. Хєрєнгє оруулагчид татварын таатай орчинд л vйл ажиллагаа явуулдаг болохоос татварын шахалт дарамттай газар мєнгєє хийдэггvй. Манай компанийн хувьд шинээр батлагдсан Татварын хуулийн зарим заалтад сэтгэл хангалуун байгаа. Татвар 30-25 хувиар буурч дээр нь элэгдэл хорогдол тооцдог болсон нь мэдээж сайнаар нєлєєлнє. Харин Ашигт малтмалын хуулийн хувьд хойшоо ухарсан зvйл байгаа. Ялангуяа Монголын уул уурхайн салбарын компаниуд олон улсын тавцанд гарахад улам хэцvv болсон." гэлээ. Энэ бол 26 сая тонн зэс, 800 тонн алтны нєєц баялагтай орд бvхий газартай компанийн дээгvvр албан тушаалтны vг. Ордоо ашиглаж vйл ажиллагаа явуулах нийт 40 жилийн хугацаанд манай улсын ДНБ-ийг 34,3 хувиар єсгєж Засгийн газарт долоон тэрбум ам.долларын орлого єгнє гэх донгодох энэ компани одоогоор гоц гойд хийсэн зvйл алга. Санхvv эдийн засгийн болон Vйлдвэр, худалдааны яамд Хєвсгєл аймагт болж буй нєхєн сонгууль дуустал Тогтвортой байдлын гэрээний талаар олон нийтэд мэдэгдэхгvйг ихэд хичээж байна. Харин "Айвенхоу майнз"-ын хувьд нэг дээр нэгийг нэмээд хоёр гэдэг шиг нєхєн сонгууль аливаа улстєрийн vйл явдал огт хамаагvй гэсэн.

Алтандорнод Монгол хєрєнгє оруулалт хайж байна

Оросын зуун хувийн хєрєнгє оруулалттай "ах нар"-ын эл компани 1616 км кв талбайд 35 лизенц эзэмшдэг тул салбартаа тэргvvлэх компанийн тоонд багтдаг. Тэд шороон алт олборлож хайгуул хийдэг. Харин тэдний эзэмшил газар нутагт хvдрийн алтны нєєцийн нийт хэмжээ 250 тонн байх магадлалтай гэсэн дvгнэлтийг гаргажээ. Гэвч алтны хvдрийн орд хайх, олон улсын мэргэжилтнvvдийг урих, алтны шинжилгээ хийх лаборатори байгуулах зэрэг анхан шатны ажлын зардал л гэхэд гурван сая ам.долларын хєрєнгє оруулалт шаардлагатай болжээ. Мєн ойрын 3-4 жилд эрэл хайгуул хийхэд 1,5-2,0 сая ам.долларын урсгал зардал гарах нь гэсэн тооцоог ч хийсэн байна. Ингээд хєрєнгє оруулалтаа шийдэх гэтэл Гэнэтийн ашгийн албан татварын хууль батлагдаж орхисон нь цэлмэг тэнгэрээс аянга цахилгаан буух шиг уур цухлыг нь бараад байгаа аж. Гадны томоохон хєрєнгє оруулагчид гайтай тэр хуулиас болоод яриа хэлцлийн тvвшинд байсан гэрээгээ байгуулахаас татгалзсан нь тэднийг ийн хилэгнvvлсэн болов уу. Бас нєгєє талаас хувиараа алт олборлогч "нинжа” хэмээх нутгийн уугуул, суугуул иргэдтэй зарласан дажин нь дуусч єгєхгvй зовоож байгаа бололтой. Уг нь 1999 онд Ар наймганы ордоос зургаан кг алт олборлож цахиур хагалж явсан vе тэдэнд бий. Одоогоор Ар наймган, Баянгол, Єлєнт, Єлзийт тээл ба Шарын голд таван уурхайгаас алт олборлож байгаа. Тэд мєн л сэтгvvлчдээс цєсєє хагартал айх бєгєєд хэдэн шат дамжлага дамжуулан эгээтэй л гурван vеийн маань тvvхийг бичvvлж авах шахан байж эцэст нь мэдээлэл єгєхєєс эрс татгалзсан юм. Тиймээс дээрх мэдээллvvд албан бус гэдгийг сануулъя.

Дарханы тємєрлєгийн vйлдвэрт цэг тавих болоогvй

Хэвлэлvvд Дарханы тємєрлєгийн vйлдвэр тvvхий эдгvй болж мєдхєн мєхєж дампуурахдаа тулаад байгаа мэтээр бичиж байгаа. Харин миний олсон мэдээллээр бол мєхєж сєнєх биш харин ч єсч дэвжих магадлал харагдаж байгаа юм. Єнгєрсєн жилд 1,5 тэрбумын цэвэр ашигтай ажилласан тєсєвт 300 орчим сая тєгрєг оруулдаг энэ vйлдвэр хаагдаж хаалга vvдээ барина гэдэг vлгэр ээ. Тэгээд ч манай улсын хаягдал тємрийн нєєц 2007 он гэхэд дуусах тул Монголын цорын ганц металлургийн энэ vйлдвэр Хустай, Ерєє, Тємєртолгой болон Тємєртэйн орд газруудаа тvшихэд гайхалтай ирээдvй харагдах ёстой. Манай хаягдал тємрийг боловсруулж байгаль орчинг бохирдуулан байж хэдэн тєгрєг олж буй Хятадын компаниуд мєдхєн тvvхий эдгvй болон дампуурах ирээдvй ойрхон байна аа гэсэн vг. Учир нь vйлдвэрээс гарсан тємєр эргээд хаягдал болж хайлуулахад 50-80 жилийг туулдаг байна. Хэдийгээр єдгєє Тємєртэйн орд газрыг хууль бусаар Хятадын компани эзэмшиж байгаа ч мєд энэ асуудал шийдэгдэж таарна. Хятадууд хууль дvрэм зєрчин амиа ч vл хайрлан Тємєртэйн орд руу зvтгээд байгаагийн учир нь 230 сая тонн исэлдсэн тємрийн хvдрийн нєєцєд байгаа юм. Хvдэр дэх тємрийн агууламж 75 хувьтай. Тэгвэл нэг тонн тємрийн хvдэр 85-90 ам.доллар байгаа. Хэрвээ манай 75 хувийн тємрийн агууламжтай хvдэр 100 ам.доллараар vнэлэгдэнэ гэж бодвол 230 сая тонн хvдэр 23 тэрбум ам.доллар болно. Vvнийг Дарханы тємєрлєгийн vйлдвэрийн захирал н.Ганбат нь "Залбирч хvртэх баялаг" гэж ярьсан байсан. Тиймээс тус vйлдвэрийг сайн сайхан ирээдvй л хvлээж байгаа болохоос мєхєж балрах зvйл огт ёрлох болоогvй мэт санагдсан.

УИХ-ын Намрын чуулганыг хvлээж байна

Дээр дурдсан гурван компани дээр "Бороо гоулд" "Монполимет” "Эрдмин” "Монгол алт" "Монголын алт" компаниудыг нэмэхээр Монголын уул уурхайн салбарт олборлогч хийгээд хайгуул эрхэлдэг хэдэн томоохон аж ахуйн нэгжийн тоо гvйцэж байгаа юм. Хэд хэдэн хайгуулын лизенцтэй олборлолт эрхэлдэг эдгээр компаниуд УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Ашигт малтмалын, Татварын, Гэнэтийн ашгийн албан татварын хуулиудын талаар санал бодлоо илэрхийлж байсан. Тэд "Айвенхоу майнз" –ын мэргэжилтэнтэй адил агаар бvхий зvйл ярьсан болохоор ийнхvv товчлов. Тэгээд ч Монголын Уул уурхайн ассоциациас эдгээр компаниудын тєлєєлєл оролцсон хоёр єдрийн уулзалтыг Нvхтэд зохион байгуулжээ. Шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хууль нь тєрийн оролцоог ихэсгэж авлигыг илт хєєрєгдсєн хууль болсон хэмээн уулзалтад оролцсон компаниуд дvгнэлт хийсэн байна. Тиймээс УИХ-ын намрын чуулганыг эхлэхээр шинээр баталсан Ашигт малтмалын тухай хуулиа эргvvлэн харахыг шаардсан мэдэгдэлд хvргvvлж иргэний хєдєлгєєнvvдтэй хамтран тэмцэхээр болжээ. Иймээс сvvлд батлагдсан хуулиуд уул уурхайн салбарынхны уурыг хvргэсэн бєгєєд тэд мєдхєн хилэгнэж мэдэх нь. Мєн Гэнэтийн ашгийн албан татварын хуулиас болж Монголбанкинд тушаах алтны нєєц багассан бєгєєд хувиараа хил давуулах оролдлого ч бvртгэгджээ. Их хэмжээний зэвсэг, галт хэрэгсэл хууль бусаар агуулж байсан "Тан Луу" хэмээх Хятадын хєрєнгє оруулалттай компанийнхан саяхан манай улсын урд хилээр найман кг 300 грамм алт авч гарах гээд баригдсан билээ.

Канад дахь манай улсын єргємжит консул албан ажлаасаа єєрийн хvсэлтээр татгалзсан гэдгээр энэхvv тоймоо эхлvvлсэн бол єнгєрсєн хавар Эрvvл мэндийн сайд Л.Гvндалай тэргvvтэй иргэний хєдєлгєєний хэсэг нєхєд Бороо гоулдын уурхай руу давшиж орсны тєлєє Канадын Засгийн газар манай Засгийн газарт мэдэгдэл илгээж монголчуудад хэсэг хугацаанд виз дарахаас татгалзаж байсан гэдэг мэдээллээр тєгсгєе.

Огноо : 2006-08-29               Нийтлэгч : Л.Мөнхбаясгалан                            
ID Гарчиг Сонин Төрөл Сэдэв Нийтлэгч Огноо
Мэдээлэл | Дээшээ
28 Монголд хэн жаргалтай байх ёстой вэ? Өнөөдөр Нийтлэл Нийгэм, эдийн засаг Ц.Жаргал, А.Зориг 2006-09-06
15 Хууль үгүйлэх нинжа Өнөөдөр Нийтлэл Хууль эрх зүй Н.Сарангэрэл 2006-09-02
14 Иракаас цэргээ яаралтай татъя Өнөөдөр Өгүүлэл Гадаад бодлого, батлан хамгаалах Д.Заяабат 2006-09-01
5 Газрын тосны салбарт дотоодын хөрөнгө оруулагч үгүйлэгдэж байна. Өнөөдөр Өгүүлэл ХАА, байгаль хамгаалал Г.Жаргал 2006-08-30
6 Yндэсний хєгжлийн цогц бодлого: ТАНЫ САНАЛ Өнөөдөр хэлэлцүүлэг Гадаад бодлого, батлан хамгаалах Н.Энхбаяр 2006-08-30
7 Гажуудалтай хуулиуд Өнөөдөр Нийтлэл Хууль эрх зүй Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг-Уди 2006-08-29
8 Хvн тєрєлхтєний хєгжил Монгол орон Өнөөдөр Өгүүлэл Нийгэм, эдийн засаг 2006-08-29
10 Хүчгүй төр намрын хяруунд ганхах вий Өнөөдөр Нийтлэл Улс төр, сонгууль, хэвлэл мэдээлэл П.Баттулга 2006-08-26
өмнөх 1 дараах