|
ХОРЬДУГААР ЗУУН БА МОНГОЛ ОРОН
Өмнөд Африкт 1867 онд алмаз, дараа нь алт олдож, Францууд 1869 онд Суэцийн сувгийг барьж, Англиуд Египетийн хааны хувийг худалдан авч, Бельгийн хаан 1876 онд Төв Африкийг судалж соёлжуулах холбоо, Германы Бисмарк 1882 онд Германы колонийн нийгэмлэг байгуулж, улмаар 1884 онд Берлинд болсон 14 гvрний Африкийн бага хурлаар тохирсноор 1830 онд боолуудад зориулан байгуулсан Либери ба Этиопоос бусад орон колони болсноор ХХ зуун гэхэд Баруун Европ, АНУ дэлхийн газар нутаг, хvн ам, эдийн засгийн нөөцийн 3/4-ийг хянах болов.Энэ империализмын vндэс нь эдийн засгийн хөгжлийн ялгаа байв. Жишээ нь, өвчин тараагч цеце шумуулаас болж бод хөдөө аж ахуйд хэрэглэж чадаагvй. Африк хамгийн хоцрогдсоноос ХХ зууны эхээр АНУ-ын хөдөө аж ахуйн бvтээмж, Азийн орнуудаас 10, Африкийн орнуудаас 25 дахин өндөр байв. Эдийн засгийн хурдан өсөлтийн ачаар Европын хvн ам XIX зуунд хоёр дахин өссөн бол бусад оронд 20 хувь орчим байв. Эрvvл мэнд, боловсрол, техник, технологийн төвшин хол тасрав. мнөд Африкт 1867 онд алмаз, дараа нь алт олдож, Францууд 1869 онд Суэцийн сувгийг барьж, Англиуд Египетийн хааны хувийг худалдан авч, Бельгийн хаан 1876 онд Төв Африкийг судалж соёлжуулах холбоо, Германы Бисмарк 1882 онд Германы колонийн нийгэмлэг байгуулж, улмаар 1884 онд Берлинд болсон 14 гvрний Африкийн бага хурлаар тохирсноор 1830 онд боолуудад зориулан байгуулсан Либери ба Этиопоос бусад орон колони болсноор ХХ зуун гэхэд Баруун Европ, АНУ дэлхийн газар нутаг, хvн ам, эдийн засгийн нөөцийн 3/4-ийг хянах болов.Энэ империализмын vндэс нь эдийн засгийн хөгжлийн ялгаа байв. Жишээ нь, ө тараагч цеце шумуулаас болж бод хөдөө аж ахуйд хэрэглэж чадаагvй. Африк хамгийн хоцрогдсоноос ХХ зууны эхээр АНУ-ын хөдөө аж ахуйн бvтээмж, Азийн орнуудаас 10, Африкийн орнуудаас 25 дахин ө байв. Эдийн засгийн хурдан ө ачаар Европын хvн ам XIX зуунд хоёр дахин ө бол бусад оронд 20 хувь орчим байв. Эрvvл мэнд, боловсрол, техник, технологийн төвшин хол тасрав. Дотоод шаталтат хөдөлгvvр, автомашин, онгоц, галт тэрэг бий болсноор Грек, Ромын vеэс нэг их холдоогvй байсан тээврийн хурд, зайг суга өсгөж, хямд тvгээж юунд ч хэрэглэж болох цахилгаан эрчим хvч тархсанаар амьдрал эрс өөрчлөгдөв. Эдийн засгаа хөгжvvлж чадаагvй колони биш орнууд ч Барууны эрхшээлд оров. өөрсдийгөө илvv хөгжилтэй гэж барууны бараа авахгvй байсан Хятадад англиуд хар тамхи хvчээр тулган зарж, тvvнийг нь хорьсныг далимдуулан цэрэг, зэвсгээр далайлган 1842 оны Нанжины гэрээгээр Хонконгийг авч, зvvн эргийн далайн боомт хотуудыг нээлгэснээр Франц, Герман, Орос, АНУ, Япон бvгд онцгой эрхт боомт бvс нээлгэж, 1899 онд Америкийн санаачилгаар Хятадад бусдыгаа хавчихгvй нээлттэй бодлого явуулахаар тогтсоноор Хятад улс барууны хагас колони болов. 1810 онд Япон Солонгосыг, Францууд 1858 оноос Вьетнамыг, 1880-90 онд Камбож, Лаосыг эзлэв. Барууны "доромжлол-дээрэлхэлтэд" өртсөн нь Хятада хоцрогдлоо ойлгож, орчин vед нэгдэх чармайлт эхлvvлсэн гэдэг ба 1860-аад онд эзэн хааны зөвлөхvvд Японыг дууриан Барууны арга техникээс суралцах зорилготой хөдөлгөөн өрнvvлж, хvvхэд, залуучуудаа АНУ, Гонконгод сургуульд явуулж, ном сурах орчуулж, төмөр зам, уурхай, vйлдвэрvvдэд гадаадын мэргэжилтнvvдийг урьж ажиллуулан, 1898 онд эзэн хаан Гуаншу 100 өдрийн реформ хийх гэж оролдож байсан боловч гадаадынхны эсрэг ард тvмний бослого vймээн, тvvнийг далимдуулсан найман улсын цэргийн дарангуйлал таслан зогсоов. 1911 оны vндэсний хувьсгалын дараа АНУ-д боловсорсон Сун Ят Сен зөвхөн ашигтай арга технологи хуулах биш нийгмийн систем, институцийг баруунчлах замаар орчин vеийн хөгжилд нэгдэнэ гэж vзэж бvгд найрамдах улс байгуулсан боловч Манжийн эзэн хааныг огцруулсныхаа шанд Ерөнхийлөгч болохоор тохиролцсон генерал Юан Шикай өөрийн дарангуйллыг тогтоосноор унтарчээ. Yvнээс хойш Сун Ят Сений Гоминдан засаг улс орноо бvрэн захирч чадахгvй байсаар Маогийн коммунистуудад ялагдсан боловч барууныхан төвлөрч байсан Шанхай Гонконг, далайн боомт хотууд өнөөдрийн эдийн засгийн гол төвvvд болсон байна. Мөн энэ vед Манжуур vндсэндээ Оросын мэдэлд орсон ба 1905 оны Орос Японы дайны дараа өмнөд хэсэг нь Японы эрхэнд шилжиж байгаад зөвхөн II дайны дараа Сталин БНХАУ-д буцааж өгсөн байдаг. Империалист гvрнvvдийн эдийн засаг, нутаг дэвсгэрийн өрсөлдөөнөөс vvдэн нэг талаас төв гvрнvvд буюу Герман, Австри-Унгар, Отгоманы эзэнт улс, нөгөө талаас холбоотнууд буюу Англи, Франц, Орос улс тэдгээрийн дагуул орнуудын хооронд 1914-1918 онд өрнөсөн дэлхийн нэгдvгээр дайн олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааг бусниулж, Орост хувьсгал ялж, дээрх хоёр эзэнт гvрэн задрахад хvргэв. Зөвлөлт засаг Оросын гадаад өрийг хvчингvй болгосноор гадаадын, ялангуяа Францын хөрөнгө оруулагчид ихээхэн хохирсон гэдэг. Дайны vед цэргийн зардалд мөнгө их гаргаснаар инфляц болж, vнэ харилцан адилгvй, тухайлбал, АНУ-д 2.5, Англид 3, Францад 5.5, Германд 15 дахин өссөнөөр алтны стандартад vндэслэсэн валют хоорондын хатуу ханш эвдрэв. Холбоотнуудын талд орсноор хайн хагалж дайн дуусгасан АНУ-ын ерөнхийлөгч Вильсоны санаачилгаар дахин дайн гарахаас сэргийлэх зорилготой Yндэстнvvдийн Лиги гэж одоогийн НYБ-ыг байгуулсан боловч Конгресс гол гvрэн АНУ-ыг оруулаагvй учир vр дvнгээ өгсөнгvй. Дайнд ялагдсан Герман нутгийнхаа 13, хvн амын 10 хувь, төмрийн хvдрийн 3/4, нvvрсний нөөцийн 1/4-ийг алдаж, vндэсний бvтээгдэхvvнээсээ хоёр дахин давсан дайны төлбөр хvлээсэн нь тэнд vндсэрхэх, өсөрхөх vзэл дэвэрч, национал социалистууд засгийн эрхэнд гаргах хөрсийг бvрдvvлэв. Импортлохоосоо илvv экспортлож байж л төлбөрөө төлөх байсан тул ажилчдын цалинд цаасан мөнгө хэт гаргаснаас Германд хэт инфляц болж, 1914 онд нэг доллар 4.2 марк болсон бол 1918 онд 14, 1922 онд 193, нэг жилийн дараа 4.2 тэрбум марк болов. Улмаар 1924 оны сонгуульд коммунистууд нацистууд гол хvчин болон гарч ирэв. Европынхны дайны vед орхисон зах зээлийг эзэлж, тэдэнд зээл олгосноор өртнөөс хамгийн том авлагатай болсон АНУ-ын эдийн засаг л дайнаас хожив. Дайны дараа гол гvрнvvд дотоодын vйлдвэрлэгчдийг өрсөлдөөнөөс гаалийн татвараар хамгаалах бодлого явуулсан нь олон улсын худалдааг сааруулж бvх орны эдийн засгийг сулруулав. 1931-1932 онд ихэнх орон Алтны стандартаас гарч валютын ханш тогтворжгvйтсэн нь vvнд нэрмээс болов. Yндэстнvvдийн Лигийн санаачилгаар Алтан стандартыг сэргээж, гадаад худалдааны гааль хязгаарлалтыг цуцалж, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхийг оролдсон боловч олон улсын хамтын ажиллагааны механизм, итгэлцэл муудсаны улмаас орон бvр хувиа бодсон, ялангуяа Английн эдийн засаг суларснаар гол vvрэгтэй болсон АНУ-ын идэвхгvй туршлагагvй байдлын улмаас олигтой vр дvнд хvрсэнгvй. Эдийн засгийн хямрал хvмvvсийг цөхрөлд оруулснаар хvссэнийг нь амалсан хариуцлагагvй улс төрийн хvчнvvдийг дэмжих болов. Жишээ нь, Италид Мусолини засгийн эрхэнд гарч төрийг дээдэлж, ардчилал хувь хvнийг vгvйсгэсэн фашизм тогтож эдийн засгийг намын ажилтнууд удирдсан улсын компанийн хэлбэрт шилжvvлэв. Дайнд ялагчид нь ч Германаас л төлбөрөө авч байж АНУ-д өрөө төлж чадах байсан vед 1928 онд Америкууд хөрөнгө оруулалтаа татаж, 1929 оны аравдугаар сард Нью-Иоркийн биржийн vнэ унасан нь Австрийн кредит Анш талт банкнаас эхлэн Герман болон бусад орны санхvvгийн зах зээлийг хямруулав. АНУ-ын ерөнхийлөгч дайны vеийн зээлийн төлбөрийг 20 жил зогсоох санал тавиад ч байдал тогтворжсонгvй, 1929-1932 оны эдийн засгийн их хямрал болж хувирав. Францад эдийн засгийн хямралд дөрөөлөн 1936 онд коммунист социалистууд нэгдэн Ардын фронт болж сонгуульд ялснаар социалист засгийн газар байгуулагдан банк, төмөр зам зэргийг улсын болгон ажлын 40 цагийн долоо хоног тогтоов. Эдгээр бодлогын vр дагавар Итали, Францын эдийн засагт олон жил хvнд туссан гэдэг. Харин дайнд бэлдэх зориулалттай улсын хөтөлбөрvvдийг хэрэгжvvлэх замаар хvнд vйлдвэрлэл, авто замын сvлжээ байгуулан, валютын нөөцийг төвлөрvvлж, Зvvн Европын орнуудыг нийлvvлэгчээр татсан Герман хамгийн тvрvvн эдийн засгийн хямралаас гарсан гэдэг. Октябрийн хувьсгалын дараа дөрвөн жил шахам vргэлжилсэн иргэний болон 1920 онд Польштой хийсэн дайн Оросын эдийн засгийг сvйрэлд оруулсны дараа Лениний шинэ эдийн засгийн бодлого тариачдыг илvvдэл бvтээгдэхvvнээ зах зээлд борлуулах, дотоодын бизнесменvvдэд 20 хvртэл ажилчинтай хувийн жижиг vйлдвэр байгуулахыг зөвшөөрч, гадаадынханд зарим vйлдвэрийг тvрээслэх буюу шинээр хөрөнгө оруулахыг зөвшөөрсний ачаар 1926-1927 онд эдийн засаг сэргэж, дайны өмнөх төвшинд хvрэв. 1928 оноос нэг оронд социализм байгуулж болох тухай Сталины vзлийн дагуу хvнд vйлдвэржvvлэлтэд vндэслэсэн төвлөрсөн төлөвлөлтийн цэрэгжсэн эдийн засаг байгуулж эхлэв. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнд шийдвэрлэх vvрэг гvйцэтгэсэн билээ. 1939-1945 онд болсон их дайны зөвхөн цэргийн зардал триллион долларт хvрч, асар их баялаг vйлдвэрлэлийн бааз устгагдаж, олон улсын эдийн засгийн хэвийн журам удаан хугацаанд алдагдсан билээ. Харин нутаг нь дайнд өртөөгvй, дайтагч талуудад зэвсэг бараа голлон нийлvvлж байсан АНУ, Канад, Латин Америкийн зарим орны эдийн засаг дайнаас хожсон талтай. Дайны дараа олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх талаар 1941 онд Рузвельт Черчил нар тохирсон Атлантын гэрээний vзэл санааны дагуу 1944 онд улс орнуудын валютын ханшийг тогтворжуулж гадаад төлбөрийн алдагдлыг зохицуулж байх vvрэгтэй ОУВС, дайны дараахь болон ядуу орнуудын сэргээн босголтыг дэмжих Дэлхийн банкийг байгуулж, олон улсын худалдааны гааль хязгаарлалтыг бууруулж чөлөөлөх олон талт хэлэлцээрийг 1947 оноос эхлvvлэв. Дайны дараахь ихэнх барааны хэрэгцээг Америк хангаж байсан тул долларын санхvvжилт чухал байсан ба АНУ-ын гадаад хэргийн сайд Маршалын санал болгосноор 1947 онд Европын 16 орон эдийн засгийн хамтын ажиллагааны хороо байгуулан санхvvгийн тусламж авах нэгдмэл санал оруулснаар Америкийн конгресс 13.5 тэрбум долларын зээл олгож, дайны дараахь сэргээн босголтыг дэмжсэнээр Баруун европын эдийн засаг 1952 он гэхэд дайны өмнөх хэмжээнд хvрэв. ЗХУ ба Зvvн Европын орнуудыг урьсан боловч "империалист урхи" гээд ороогvй ба Хрущев 1957 онд мах, сvv тосны vйлдвэрлэлээр 1961 онд Америкийг гvйцэх зорилт дэвшvvлсэн боловч бvтээгvй ба vр тарианы уламжлалт экспортлогч Орос орон 1960 оноос алтаар төлж, импортлогч болсон байдаг. Энэ vед олон улсын худалдаа жилд найман хувь өсч байсан нь тvvхэнд ховор vзvvлэлт бөгөөд 1958 он гэхэд Европын орнуудын валют чөлөөтэй хөрвөх болж, 1980-аад он гэхэд худалдаа төдийгvй хөрөнгийн урсгал бvрэн чөлөөлөгджээ. Итали, Испани, Грек, Япон зэрэг эдийн засгийн хөгжлөөр харьцангуй хоцрогдож явсан орнууд чухам энэ vеийн олон улсын хөдөлмөрийн хуваарь, худалдаанд тvшиглэн хөгжилтэй орны зэрэгт хvрэв. Зах зээлээ томсгон хөдөлмөрийн хуваариа нарийсгаж өрсөлдөөн vр ашгийг нэмэгдvvлэх зорилгоор 1947 оны Бельги Люксембург, Голланд гаальгvй бvс, 1950 онд Герман, Францын ган нvvрсний vйлдвэрлэлийн нэгтгэлээс эхлэн Европт нэгдсэн зах зээл 1957 онд албан ёсоор байгуулагдан 1968 оноос улс хоорондын гаалийн татварыг арилгав. Улмаар 1999 оноос vндэсний мөнгөн тэмдэгтийг байхгvй болгон нэгдмэл валюттай болсныг бид мэднэ. Аргентин, Уругвай, Чили зэрэг тэр vед европын орнуудтай адил хөгжилтэй байсан Латин Америкийн орнууд гаалийн татвар хязгаарлалтаар дотоодын vйлдвэрлэгчдийг хамгаалж, импортыг багасгах бодлого явуулснаар эдийн засгийн хоцрогдолд орж харин харьцангуй нээлттэй байж олон улсын худалдаа эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцож сурах чиглэл барьсан Азийн орнууд хурдан хөгжсөн байна. Энд валютын ханшийг зах зээлийн бодит vнэлгээнээс, цалингийн төвшинг хөдөлмөрийн бодит бvтээмжээс өндөргvй байлгах замаар олон улсын худалдаанд өрсөлдөх чадварыг хангасан нь гол хvчин зvйл байсан гэж эдийн засагчид vздэг. Дайны дараа таван жил шахам Америкийн эзлэлтийн дор чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжсэн Япон энэ замаар анхлан хөгжиж 1966 он гэхэд дэлхийн хоёрдох том эдийн засаг болсон бол, Японд эзлэгдэж байсан Солонгос, Тайвань 1960-1970-аад онд, улмаар Тайланд, Малайз, Индонез 1980-1990-ээд онд мөн тийм замаар хурдан хөгжив. Зах зээлийн институцийг нэвтрvvлж эзэмших дотоодын чадвар байхгvй нөхцөлд гаднын шахалт, нийгмийн хямрал хvртэл тус болох нь их байдаг байна. Турк, Солонгос, Тайван, энэ замыг сонгосон Латин Америкийн ганц орон Чили нь цэргийн диктатурын дор эдийн засгийн реформоо хийсэн байна. Тэгэхэд Африкийн орнууд зах зээлийн сахилга бат сахиулах эрх зvй хөгжөөгvйн дээр, популист улс төрчид колонийн vеийн зах зээлийн харилцааг vгvйсгэж, төрийн хvчээр эдийн засгийн хувьсгал хийх гэж оролдсон нь бvтэлгvйтжээ. Өндөр татвараас бvрдvvлсэн улсын зарлагад дулдуйдсан социал демократ маягийн бодлого бол хөгжилтэй орны эдийн засаг л даах тансаглал байдаг бол улс орон ядуу байх тусмаа зах зээлийн харилцааг улам чөлөөтэй байлгах замаар нийгмийн гишvvн бvрийн хvч бололцоог дайчлах шаардлагатай байдаг байна. Монгол орны хувьд ХХ зуун нэн эгзэгтэй шинэ vе байв. Ман- жийн Чин улсын ноёрхол дуусгавар болсноор Монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо зарласан боловч Хятадын тэр vеийн удирдагчид Монголыг Хятадын хэсэг болгохыг санаархаж байсан бололтой байдаг. Орос улс 1912 онд Монгол, Оросын гэрээгээр Монголын автономит эрхийг, 1913 онд Монгол дахь Хятадын сvзерснитетийг хvлээн зөвшөөрч, Хятад Гадаад Монголын өөрийгөө захирах эрхийг зөвшөөрч цэргээ явуулахгvй болсон бол 1915 оны гурван талын гэрээгээр Монголын автономийг нотолсон гэдэг. өөрөөр хэлбэл Монголын тусгаар тогтнолын хувь заяа дотооддоо хямралтай явж байсан хоёр том хөршийн харилцаатай ихээхэн холбоотой байсан бололтой байдаг. Манжуурт нөлөөгөө өргөжvvлж байсан Японууд ч Монголд мөнгө, зэвсэг амлан нөлөөлөхийг хичээж, Читад 1919 онд Ар, өвөр Монгол, Буриадыг нийлvvлсэн Пан Монгол байгуулах тухай хурал хийлгэж байсан гэдэг. Улмаар 1919 оны сvvлчээр Хойд Хятадын цэргийн эрхтнvvд Монголд цэргээ оруулж ирсэн боловч 1920 онд улаан армид шахагдсан Бароны цэргvvд тэднийг хөөж гаргасан байдаг. Энэ vеэр Монголын хувьсгалчдын бvлгэмvvд бий болж Коминтернтэй холбоо тогтоож. 1920 оны гуравдугаар сард Эрхvvд Монгол Ардын Нам байгуулан Богд хааны дэмжлэгтэйгээр Оросоос тусламж гуйснаар улаан цэргvvд иржээ. Бароныг Японууд дэмжиж байсан боловч цагаантныг дэмжих холбоотнуудын цэргийн удирдлага дахь АНУ дэмжээгvйгээс Зөвлөлт засаг Сибирийг чөлөөлж, Цагаан Оросоос Монголын талаар Япон, Хятадтай хийсэн өмнөх бvх гэрээ хэлэлцээг хvчингvй гэж зарласан байна. Ингээд 1921 оны арваннэгдvгээр сарын 5-ны Монгол Зөвлөлтийн Москвагийн гэрээгээр харилцан нэг нэгийгээ хvлээн зөвшөөрчээ. Орос 1924 оны тавдугаар сарын 31-ний гэрээгээр Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах болсон ч Монголд Хятадыг оруулахгvй болсноор Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулжээ. Улмаар 1927 онд Чан Кай Шигийн Гоминдан намынхан Хятадын коммунистуудтай муудсан нь И.В.Сталинд тэднээс нvvр буруулж, Монголыг Хятадын нөлөөнөөс бvр гаргах боломж өгсөн гэдэг. Эдийн засагт ч амиа аргацаасан мал аж ахуй ноёлж, худалдааны 90 хувийг хятадын пvvсvvд ноёрхож байсныг хөөж гарган Yндэсний төв банк, Зөвлөлт Оростой хамтарсан vйлдвэрлэлийн хоршоод байгуулан, гадаад худалдаанд улсын монополь тогтоон Зөвлөлт рvv эргvvлсэн байна. 1928 онд Дамбадорж тэргvvтэй баруунтны дараа зvvний эргэлт хийж капиталист бус хөгжлийн сонголт зарлан, сvм хийд, феодалын хөрөнгийг хурааж, ардуудыг хамтралжуулах бодлого эхэлсэн боловч мал эрс цөөрч эдийн засаг хvндрэн, бослого vймээн гарснаар 1932 оноос зvvний нугалааг засах ажилд оржээ. Yvнд Японоос Манжуурт тоглоомын Нармай Монгол Улс байгуулах оролдлого хийж байсан нь Зөвлөлтөөс Монголыг Хятад, Японы эсрэг тогтвортой завсрын бvс болгох зорилт тавихад хvргэсэн нь нөлөөлсөн гэдэг. 1936 онд байгуулсан Монгол Зөвлөлтийн найрамдлын гэрээнд Монголын талаар Хятадын ямарваа эрхийг огт дурдаагvй ба Хятад эсэргvvцсэнийг ч тоогоогvй гэдэг. Мөн онд Монголын цэргийн зардал огцом өсч 1938 он гэхэд төсвийн ихэнхийг эзлэх болсон байдаг. 1940-өөд он хvртэл vргэлжилсэн шинэ эргэлтийн бодлогын дунд мал тvvхэнд байгаагvй өсч, ард тvмний амьжиргаа тодорхой хэмжээгээр дээрджээ. Гэхдээ хvн амын 90 хувь бичиг vсэг мэдэхгvй, эрvvл мэндийн байдал хvнд, эдийн засгийн хөгжлийн vндэс бvрдээгvй хэвээр байв. 1939 онд Х.Чойбалсан бvрэн эрхт удирдагч болж, 1940 онд Ю.Цэдэнбал намын дарга болж, капитализмыг алгасах зорилт дэвшvvлжээ. 1939 оны Халх голын дайны дараа Зөвлөлт Японы комисс Монгол, Манжуурын хилийг тогтоож, 1941 оны төвийг сахих гэрээгээр Япон Монголын нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлыг хvндэтгэх vvрэг хvлээжээ. Чан Кай Ши Ялтын бага хурал дээр 1924 оны гэрээгээр ЗХУ, Хятадын Монгол дахь эрхийг хvлээсэн гэдэг яриа гаргаснаас vvдэн, Монголын 80 мянган цэрэг Хятадыг чөлөөлөх дайнд оролцсон. Дараа нь 1945 оны наймдугаар сарын 14-ний Хятад, Зөвлөлтийн найрамдал холбоотны гэрээгээр хэрвээ монголчууд нийтийн санал хураалтаар баталбал одоо байгаа хил хязгаарын хvрээнд Монголын тусгаар тогтнолыг Хятад хvлээн зөвшөөрөх болж, монголчуудын 100 хувийн саналыг 1946 оны нэгдvгээр сарын 5-нд албан ёсоор зөвшөөрч хоёрдугаар сарын 14-нд дипломат төлөөлөгчөө солилцох болсон. Гэвч Гоминдан иргэний дайнд ялагдаж, харин Монгол Улс 1949 онд шинээр мэндэлсэн БНХАУ-ыг хvлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоожээ. Улмаар 1948-1953 оны анхдугаар таван жилийн төлөвлөгөөнөөс эхлэн уламжлалт хөдөө аж ахуйн зэрэгцээ, уул уурхай, аж vйлдвэр, тээвэр холбоог хөгжvvлэх бодпого явуулж 1960 он гэхэд хөдөө аж ахуй-аж vйлдвэрийн орон болсноо зарлав. Yvнд Орос-Хятадын сайн харилцаа, тусламж чухал vvрэг гvйцэтгэв. 1956 онд Зөвлөлтийн цэрэг буцсанаар Монголын vндэсний эрх мэдэл өссөн ба 1955 онд Бандуны бага хурлын энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчимд нэгдэж, 1961 онд НYБ, 1962 онд ЭЗХТЗ-д элсэв. Гэвч Хятад-Зөвлөлтийн харилцаа муудсанаар 1966 оны Л.И.Брежневийн айлчлалын дараагаар Зөвлөлтийн цэрэг Монголд байрлаж, тvvнийг гаргахыг шаардсан Хятадтай харилцаа муудаж, 1966 оноос тусламж зогсов. Харин Зөвлөлтийн зээл тусламж ялангуяа 1970-аад оноос ихээхэн нэмэгдэж зөвлөлийн салбар яамдтай шууд харилцаатайгаар аж vйлдвэржилт эрчимжив. Yvний нөгөө талд 1980-аад оны сvvлч гэхэд 11.4 тэрбум шилжих рублийн өр vvссэн нь Монголын нийт бvтээгдэхvvнээс арав гаруй дахин их байв. Гэхдээ Зөвлөлтийн удирдлага өрийг шийдвэрлэхдээ Монголын эдийн засагт хохирол учруулахгvй байх зарчим барина гэж 1990-ээд онд амалсан ба 2002 оны vед Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монголын эдийн засгийн даах чадвар өрийн дөрвөн хувиас хэтрэхгvй гэж тооцож байв. Ийм нөхцөлд 1990 оноос Монголд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжилт эхлэв.
|