|
УИХ-ЫН ХУУЛЬ ТОГТООХ YЙЛ АЖИЛЛАГААГ ХИЙДЭЛТЭЙ ХУУЛИУД, YЙЛЧИЛДЭГГYЙ "YХМЭЛ" ЗААЛТААР НЬ ДYГНЭЖ БОЛНО. УИХ-ын экс спикер С.Төмөр-Очир хууль тогтоох бай- гууллагыг удирдан ажиллаж байх vедээ бичсэн нэгэн өгvvлэлдээ УИХ-ыг "Хууль ба амьдралын холбоог онол-улс төрийн бодлогын төвшинд цэгцлэн боловсруулдаг өндөр зэрэглэлийн хуулийн лаборатори" гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжvvлдэг УИХ маань vнэхээр өндөр зэрэглэлийн хуулийн лаборатори шиг байж, эрхэм гишvvд нь ч ийм лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан шиг ажиллаж, батлан гаргасан хуулиуд нь өндөр зэрэглэлийн болж чадаж байна уу, vгvй юv. УИХ өөрийн vндсэн ажлаа хэр эрхлэн гvйцэтгэж, гаргасан бvтээгдэхvvн болох хуулиудын чанар чансаа ямар байна вэ гэдгийг сонгогчид сонирхох нь байтугай асууж шалгаах бvрэн эрхтэй. Тэгвэл хариулт болгож 1990-ээд оноос хэд хэдэн vе шаттайгаар хэрэгжvvлж байгаа эрх зvйн шинэтгэлийн талаар, эдvгээ 300-гаад хууль vйлчилж байгаа зэргийг дурдаж тоочих нь гарцаагvй. Сонсоход олон хууль батлан хууль тогтоох vндсэн ажлаа сайн хийж байна гэлтэй тоо баримт гарна. Харин бараа vйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийг vйлдвэрлэсэн барааны тоогоор нь, нийтийн хоолны газрыг хийсэн буузны тоогоор нь бус, барааны чанар буузны амтаар нь худалдан авагч, vйлчлvvлэгчид нь дvгнэдгийн адил УИХ-ын ажлыг баталсан хуулиудын чанар, амьдралд хэр нийцэж хэрэгжиж байгаа, нийгэмд vзvvлж буй vйлчилгээний vр нөлөө зэргээр нь vнэлж цэгнэх нь зvйн хэрэг билээ. Хуульч, эрдэмтний хувьд өмнөх парламентын vед батлагдан эдvгээ хvчин төгөлдөр vйлчилж буй хэд хэдэн хуулийг vзээд эдгээр хуулийн нийгмийн харилцааг зохицуулах чадвар нь хэр байгаа, уг харилцаанд эерэг, сөрөг аль нөлөөг илvv vзvvлж байгаа талаархи санал бодлоо эрхэм уншигч, сонгогчидтой хуваалцах гэсэн юм. Ингэхдээ 2002 онд УИХ-аас баталсан Шvvхийн шийдвэр гvйцэтгэх журмын тухай хуулийг энд зориуд жишээ болгон авсан. Учир нь, 2002 онд УИХ шvvхийн шинэтгэлийн vйл явцыг эрх зvйн хувьд бататган Эрvv, Иргэний болон Эрvvгийн байцаан шийтгэх, Иргэний хэрэг шvvхээр хянан шийдвэрлэх, Шvvхийн шийдвэр гvйцэтгэх журмын тухай хуулиудыг баталсан юм. Эдгээрээс Шvvхийн шийдвэр гvйцэтгэх журмын тухай хууль нь Монгол Улсын Yндсэн хууль, Эрvvгийн ба Эрvvгийн байцаан шийтгэх хуулиудтай агуулгаараа зөрчилдөн, тэр ч байтугай зарчмын алдаа бvхий зvйл заалтыг агуулсан "гажуудалтай” гэж хэлж болохоор хууль юм. Монгол Улсын Эрvvгийн хууль (2002 он)-д эрvvгийн гэмт хэрэг vйлдсэн этгээдэд оногдуулах ялын хэд хэдэн шинэ төрөл тусгагдсаны дотор "Албадан ажил хийлгэх ял" багтаж байна. Энэхvv ялын гол онцлог нь гэмт хэрэг vйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлахгvйгээр, нийгэмд тустай ажлыг гvйцэтгvvлэх хэлбэрээр гэм буруугаа ажил хөдөлмөрөөрөө цайруулах бололцоог ялтанд олгодогт орших ажээ. Ийнхvv шvvхээс зохих журмын дагуу оногдуулсан албадан ажил хийлгэх ялыг ялтнаар эдлvvлэх нь шийдвэр гvйцэтгэлийн байгууллагын хариуцах асуудал бөгөөд энэ явцад vvсэх харилцаа нь Шvvхийн шийдвэр гvйцэтгэх журмын тухай хуулийн хэд хэдэн зvйлийн зохицуулж байна. Шvvхийн шийдвэр гvйцэтгэх журмын тухай хууль (2002 он)-ийн 97 дугаар зvйлийн 97.4-т албадан ажил хийлгэх ял эдлэх хугацаа дууссан бол тухайн өдрөөс, хуульд заасан бусад vндэслэлээр ялаас чөлөөлсөн бол уг шийдвэрийг хvлээн авмагц шийдвэр гvйцэтгэх газар ял эдэлж дууссан тухай цагаатгах тогтоол гаргана гэж заасан. Энэхvv зvйлийн заалт бол гэмт хэрэг vйлдсэн нь нэгэнт тогтоогдон улмаар шvvхээс оноосон ялаа эдэлчихсэн эсвэл ял эдлэх явдлаас зохих журмаар чөлөөлөгдсөн хvнтэй холбоотой, гол нь ял эдэлсэн буюу ялаас чөлөөлөгдсөн гэдгийг нь шийдвэр гvйцэтгэх байгууллагаас баталгаажуулж энэ талаар гаргах эрх зvйн актыг "цагаатгах тогтоол" гэж буруу томьёолж тусгаснаас Шийдвэр гvйцэтгэх журмын тухай хууль Yндсэн хууль, Эрvvгийн байцаан шийтгэх хуультай зөрчилдөхөд хvргэж байгаа юм. Цагаатгах тогтоол гэж юу болохыг зааж зохицуулсан хэм хэмжээг Эрvvгийн байцаан шийтгэх хууль (2002 он)-иас олж vзэж болно. Энэ хуулийн 299 дvгээр зvйлд шvvх шийтгэх буюу цагаатгах тогтоол гаргана гэж заасан байна. Гэтэл Шvvхийн шийдвэр гvйцэтгэх журмын тухай хуулиар шийдвэр гvйцэтгэх байгууллага цагаатгах тогтоол гаргана гэж заасан явдал бол Эрvvгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дvгээр заалтыг төдийгvй Yндсэн хуулийн 47 дугаар зvйлийн агуулгыг давхар зөрчиж байгаа юм. Yндсэн хуулийн энэ зvйлд шvvх эрх мэдлийг гагцхvv шvvх хэрэгжvvлнэ, шvvх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжvvлэхийг хориглоно гэж заасан билээ. Yндсэн хуульд тунхагласан зарчмыг эрс гуйвуулж зөрчсөн, ийм ноцтой алдааг агуулсан заалттай хуулийг 76 гишvvн бvхий хууль тогтоох УИХ маань баталчихсан байх юм. Энэ тухай албаны журмаар ам ангайн сануулсан, сөхсөн, шvvмжилсэн төрийн албан тушаалтан нэгээхэн ч vгvй, Ерөнхийлөгч ийм хуулийг зөвшөөрч батламжилчихсан байдаг нь нэн хачирхалтай. Yндсэндээ нийтийн хоолны газар олон бууз vйлдвэрлэсэн, гэхдээ өмхийрсөн махаар хийсэн гэсэнтэй яг адил байгаа биз дээ. Муу махтай буузыг хэн нэг нь худалдаж авч амсмагцаа пай, пvй болж зарга vvсгэн мөнгөө буцааж авч хохиролгvй болчихоод дээр нь хавь ойрынхондоо энэ тухай мэдээлж сэрэмжлvvлснээр тэр муу буузыг хэн ч дахин авахгvй болно. Харин нийтийн хоолны газар нь хохирол алдагдал хvлээгээд өнгөрнө. Тэгвэл нийгмийн харилцааг журамлан зохицуулах замаар нийгмийн амьдралд эерэг нөлөө vзvvлэх ёстой хуулиуд маань иймэрхvv гажуудал дутагдалтай байвал муудсан махтай буузтай харьцуулах аргагvй хор уршгийг бий болгоно шvv дээ. Гологдол бvтээгдэхvvн vйлдвэрлэсэн гэм буруутай ажилтанд зохих журмаар хариуцлага хvлээлгэдэг, харин нийгмийг хамарсан муу vр уршигтай хууль баталсан УИХ, эрхэм гишvvд ямар ч хариуцлага хvлээхгvйгээр vл барам нөгөөх хуулиудаа vргэлжлvvлэн vйлдвэрлэсээр л байх, энд шударга ёс vйлчилж байна гэж vv. Хvн бvхэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчим хэрэгжиж байна гэж vзэх vv. Шийдвэр гvйцэтгэх журмын тухай хууль нь Yндсэн хууль, Эрvvгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөд зогсохгvй, цаашилбал Эрvvгийн хуулийг ч бас зөрчдөг. Монгол Улсын Эрvvгийн хууль (2002 он)-ийн 50 дугаар зvйлд албадан ажил хийлгэх ял гэж чухам ямар онцлог, мөн чанартай ял болохыг тодорхойлж заасан ажээ. Энд уг ялын нэг гол онцлогийг "нийгэмд ашигтай ажлыг цалин хөлсгvйгээр хийлгэх явдал" гэж тусгасан билээ. Гэтэл Шийдвэр гvйцэтгэх журмын тухай хуулийн 96 дугаар зvйлийн 6-д: Албадан ажил хийж буй ялтны цалин хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд суутгана, 96.7-д: ялтан өр төлбөргvй бол цалин хөлсийг улсын төсөвт оруулна гэж тус тус зааснаас vзвэл, албадан ажил хийлгэхдээ ялтанд ажиллуулагч тал заавал цалин хөлс тооцож олгох ёстой гэсэн утгыг илэрхийлж байна. Ийнхvv материаллаг хууль болох Эрvvгийн хуульд гэмт хэрэг vйлдсэн этгээд гэм буруугаа цалин хөлсгvйгээр, нийгэмд тустай ажил хийж, цайруулдаг ял хэмээн тодорхойлогдсон албадан ажил хийлгэх ял нь процессын хууль болох Шийдвэр гvйцэтгэх журмын тухай хуулиар өөрчлөгдөн цалин хөлстэй ажиллах ял болж мөн чанар нь хувирч байна. Эрvvгийн ба Шийдвэр гvйцэтгэх журмын тухай хуулиудын дээрх заалтууд агуулгаараа зөрчилтэй, ингэхдээ бvр бие биеэ vгvйсгэсэн шинжтэй ажээ. Нэг нь "болно” гэж байхад нөгөө нь "болохгvй" гээд байхаар чинь эдгээр хуулиар зохицуулагддаг харилцаанд орж буй талууд чинь бvр учраа олохоо больж таарна. Хэрвээ "болно” гэсэн заалт бvхий хуулийг нь биелvvллээ гэхэд "болохгvй" гэсэн заалт бvхий хуулийг нь зөрчиж орхино. "Болохгvй" гэснийг нь дагаж мөрдөнө гэхээр "болно” гэсэн нь зөрчигдөнө. Иймэрхvv хууль батлан гаргаж байгаа парламент Монголоос өөр улс оронд байдаг болов уу. Нэн хачирхалтай нь, шvvмжлэгдээд байгаа хууль нь шvvхийн vйл ажиллагаанд мөрдөгддөг бусад хуулиудтайгаа 2002 оны нэгдvгээр сард ар араасаа шил даран батлагдсан явдал юм. Хэрвээ өөр өөр цаг хугацаанд эсхvл нэг нь өмнөх парламентын vед нөгөө нь дараагийн парламентын vед батлагдсан бол өмнөх хуульд юу тусгаж оруулаад баталчихсанаа дараагийнх нь мэдээгvй байж дээ гэж цайруулахсан. Уг нь ингэж цайруулж алдаа мадагтай гологдол хууль гаргаж хэрхэвч болохгvй л дээ. Дурдаж буй хуулиуд нэг онд, бvр нэг сард, хоёр гуравхан хоногийн зайтай батлагдчихсан шvv дээ!! Энэ мэт дутагдал, доголдолтой нэг vгээр хэлбэл, гологдол бvтээгдэхvvн гэхээр чанаргvй хууль дээр дурдсан хэдээр хязгаарлагдахгvй, төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах хvрээнд өөр хоорондоо зөрчилддөг Төрийн албаны, Төсвийн байгууллагын удирдлага санхvvжилтийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд, нийгмийн даатгалын харилцааг зохицуулах хvрээнд Нийгмийн даатгалын багц хуулиуд хоорондоо, мөн эдгээр хууль Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Yндсэн хуультай зөрчилддөг гээд хэлээд байвал нэлээд хэдийг нэрлэхээр байгаа юм. УИХ-ын хууль тогтоох vйл ажиллагааг агуулга нь зөрчилддөг хийдэлтэй хуулиуд, vйлчилдэггvй "vхмэл" заалтаар нь дvгнэж болох билээ. Дээр нь УИХ-ын баталсан "но”-той хуулиудын агуулгыг огт өөр утга санаатай болгон хувиргаж орхидог дvрэм журмыг Засгийн газар, Засгийн газрын гишvvн нь баталчихдагийг бас яалтай билээ. Засгийн газрын зарим гишvvн хуулиар өөрт олгосон эрх мэдлээ хэтрvvлж УИХ-ын баталсан хуулийн зарим заалтын vйлчилгээг зогсоосон агуулгатай тушаал шийдвэр ч гаргачихсан, тэр нь хуулиасаа илvv хvчинтэй болж vйлчилж байна гээч. Ингээд л vзэхэд, төрийн хууль тогтоомж гэдэг нийгмийн амьдралын олон талтай харилцааг зохицуулж журамлахаасаа илvvтэй бужигнуулж vймvvлэхээр болчих мэт. Иймэрхvv байдал нь хуулийн нэр хvндийг унагаж хууль дээдлэх ёсыг алдагдуулж улмаар хуулийг vгvйсгэх vзлийг бий болгож болзошгvй юм. Францын нэрт эдийн засагч Ф.Бастиа 150 гаруй жилийн тэртээ бичсэн "Хууль” хэмээх номдоо "Хуулийг ямар нэг хэмжээнд хvлээн зөвшөөрөөгvй тохиолдолд тухайн нийгэм ерөөсөө оршин тогтнож чадахгvй, хуулийг хvлээн зөвшөөрvvлэх хамгийн аюулгvй, найдвартай зам бол тvvнийг хvлээн зөвшөөрөхvйцээр зохиох хэрэгтэй" гэснийг манай хууль тогтоох байгууллага, тvvний эрхэм гишvvдэд зориуд дамжуулмаар байна. Хууль бол өөрийн гэсэн зvй тогтол, жам ёсоороо vvсч хэрэгжиж буй амьд организм болох нийгмийн харилцааг журамлан зохицуулагч тул зохицуулагдах нийгмийн харилцааныхаа мөн чанар, зvй тогтолт шинж, онцлогт хэдий хэр тохирч боловсрогдоно, тэр хэрээр амьдралд нийцэх шинж нь бvрдэн, зохицуулах чадвар нь нэмэгдэх болно. Тэгвэл хуулиар зохицуулагдах нийгмийн харилцааг нь, улмаар тvvнд vйлчлэх хууль ямар байх ёстойг судалдаг шинжлэх ухаан болох хууль зvйн шинжлэх ухааны судалгаанд vндэслэн мэргэшсэн хуульчдыг тvшиглэн боловсруулснаар сая хууль чанаржина. Хуулийг боловсруулах vйл ажиллагаа, тvvний шинжлэх ухааны vндэслэлийн талаар гавьяат хуульч, доктор Б. Чимид: "Эрх зvйн шинжлэх ухаан гэдэг бол… нийгмийн инженерийн урлаг гэсэн vг байдаг. Энэ урлаг нь эрх зvйн амьдралыг боловсруулж зохицуулан тохируулах, жолоодох асуудал юм. Yvнийг хийх хvмvvс нь хуульчид. Хуульчид гэж улс төрийн засаг баригчдын захиалгаар хуулийг боловсруулдаг, тайлбарладаг, тvvнийг хэрэглэдэг хvнийг хэлдэг" гэсэн юм. Монгол Улсын хууль зvйн шинжлэх ухааны дотроос vvсч төлөвшсөн цаг хугацааны талаасаа ч, судлагдсан хvрээгээр ч Эрvvгийн эрх зvйн ба Эрvvгийн байцаан шийтгэх эрх зvйн салбар шинжлэх ухаан нь харьцангуй эрт vvсч хөгжин, нэлээд олон тооны судлаачид тvvн дотроо нэртэй том эрдэмтэдтэй болчихсон салбар билээ. Дээрх хуулиудыг боловсруулах vедээ УИХ эдгээр эрдэмтдийн мэргэжлийн өндөр мэдлэг, чадварыг хэрвээ бvтээлчээр ашиглаж, оролцуулж байсан бол өнөөдөр Шийдвэр гvйцэтгэх журмын тухай хууль чанаргvй, муу хууль гэгдэх гэж vv.
|