ID : 6 Yндэсний хєгжлийн цогц бодлого: ТАНЫ САНАЛ Өнөөдөр   № ¹208 /2344/     2006-08-30
Гадаад бодлого, батлан хамгаалах хэлэлцүүлэг

Эх орноо батлан хамгаалах vvрэг хөгжлийн хурдаас хоцрох вий

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд профессор, хурандаа Ж.ЭНХБАЯР

Монгол Улсад өнөөдөр зарим талаар төрийн тогтолцооны болон vйл ажиллагааны гажуудал, өөрчлөлт бий болсон. Уг өөрчлөлтийн vр дагавар нь ёс суртахууны ханш буурч, шударга vнэн дайжиж, төрөөр угжуулдаг ээлж халаагvй, боловсрол чадвар IQ султай хvмvvсийн бөөгнөрөл бий болсон гэлтэй.
өнөө vед эрдэмлэг бус хөрөнгөлөг, ухаалаг бус зальтай, эх орноо бус амин хувиа хичээсэн, шударга бусаар албан тушаалаа ашиглан төсвийн хөрөнгөөр болон хээл хахуулаар баяжсан монголчуудын шинэ цагийн сөрөг дvр төрх бvхий хvмvvсийн шударга бус өрсөлдөөн зарим талаар бий болсон нь нууц бишээ.
Харамсалтай нь хvмvvсийн хоорондын итгэлцэл, мөн чанар, бие биеэ хайрлан хvндэтгэх нигvvлсэнгvй сэтгэл, ойлголт, хvмvvжил төлөвшил гээгдэж байна.
Энэ бол бодит vнэн, энэ бол бодит баримт.

Монгол улсад байдал нэгэнт ийм байгаа болохоор сvvлийн vед иргэний болон олон нийтийн хөдөлгөөн, тэмцэл хvчтэй өрнөх боллоо. Тэдгээр хvчнvvд хамтын хvчин чармайлтаа нэгтгэж, эвсэх хандлагатай болж байна.

Ер нь гvн ухааны талаас нь авч vзвэл зөрчил бол хэвийн vзэгдэл юм. Гагцхvv зөрчлийг эрvvл ухаанаар ойлгон, уг асуудлыг өөрчлөгдөх, зайлшгvй шийдвэрлэх шаардлагатай цаг нь болсон гэж vзэн гарц олох хэрэгтэй нь ойлгомжтой байна. Эс тэгвээс байдал улам дордох болно. Зөрчлийг зохицуулах боломжгvйд хvргэхгvй байх нь иргэний, хvмvvнлэг, ардчилсан нийгмийн vvрэг мөн.

Нийгэмд бий болсон нөхцөл байдал нь vндэсний аюулгvй байдлыг хангах чиг vvрэгтэй тусгайлсан байгууллагуудын бодлого,vйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлж байна.
Улс орныг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдлыг хангахын тулд төр засгийн зvгээс хар хайрцагны зөв залгамж, бодлого зохицуулалт, улс төр, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил дэвшил, цогц арга хэмжээ, дэмжлэг туслалцаа, дархлаажсан байдал зэргийг хангаж хэрэгжvvлэх нэн чухал шаардлагатай болж байна.

Өнөө vед аюул занал гэдэг ойлголтод " Ажилгvйдэл, ядуурал, халдварт өвчин болон байгаль орчны сvйрэл доройтол, дайн болон улс доторх хvчирхийлэл, эмх замбараагvй байдал, цөм, хими, биологийн зэвсэг дэлгэрvvлэх, хэрэглэх терроризм, олон улсын зохион байгууллалттай гэмт хэрэг" зэргийг хамруулж болох юм.

XXI зуун эрдэм мэдлэгт суурилсан хөгжлийн зуун байх болж байна.
Эрдэмтэн судлаачдын vзэж байгаагаар нийгмийн хөдөлгvvр нь хvн юм бол хvний хөдөлгvvр нь эрvvл мэнд, эрдэм боловсрол байж уг хvний хувь тавилан нь хvмvvжил төлөвшлөөсөө хамаарах нь тодорхой байна.

Хөгжил гэдгийг аливаа нэг ойлголт хуучирч өөрчлөгдөн, илvv ахисан төвшинд дэвшиж шинэчлэгдэн, сайжрах vйл явц гэж ойлгож болох юм.Ардчилсан нийгэмд vнэн зөв мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй бас шуурхай хуваалцаж байх зарчимтай. Олон нийт ч мэдээллийг олж авах эрхтэй.

Оюунлаг, ухаалаг, чадварлаг, эрдэм номыг эрхэмлэгч хvмvvс улс орон, нийгэмд болж байгаа vйл явдал, өрнөл хөгжлийг анхааралтай ажиглаж тэр хэмжээгээрээ ойлгон, олон нийтийн санаа бодол, тусгалыг мэдэрч зөв төсөөлөл авдаг бололтой юм. Мэдээлэл бол нийгмийн утгаараа шинэ мэдлэг. Мэдээлэл нь мэдлэг болох нэг хэрэг. Мэдээлэл, мэдлэгийг хэрэглээнд оруулах, хvний ойлголтыг зөв тийш нь өөрчлөх шаардлага нэн чухал болж байна.

Аливаа байгууллага олон нийтэд зөв ойлгогдож байхын тулд өөр өөрсдийн бодлого, чиг vvрэг, vйл ажиллагааны талаархи мэдээллээ иргэд олон нийттэй хуваалцах, идэвх чармайлт гаргах, нээлттэй, ил тод байх шаардлага Монгол Улсад байна.Тухайлбал батлан хамгаалах салбарыг илvv ардчилсан, илvv зөв ойлгоход иргэний нийгмийн vvрэг оролцоо хамтын хvчин чармайлт нэн чухал.

Ийм агуулгаар уг асуудлын мөн чанар, ач холбогдол, ардчиллын хэмжvvр, зарчим ойлгогдох болно.
Ардчилсан нийгэм дэхь сайн засаглалын нэг гол хэмжvvр vзvvлэлт бол аливаа шийдвэрийг гаргахаас өмнө олон нийтийн санаа бодлыг анхааралтай сонсдог байх явдал юм. Байгууллагын vйл ажиллагааг хvн, мөнгө, мэдээлэл гэсэн гурван хvчин зvйлийн дотор багтаан тооцож болох юм. Нөөц нь эрхэм зорилготойгоо нийцэж байх учиртай. Yр ашиг нь ямар нэг юмтай жишигдэн харьцуулагдаж байх ёстой.
Төр, засгаас өнөөдөр БХЯ-нд төсөв хөрөнгийг хуваарилахдаа хэр зэрэг судалгаа шинжилгээний vндэстэй нягт нямбай, тооцоотой хандаж байна вэ.

БХЯ-нд эрх мэдэл байна уу. Эрх зvйн орчин нь оновчтой, зvй зохистой хангагдсан эсэх. Хvний нөөцийн шаргуур vзvvлэлт, сонгон байршуулалт нь шударга vнэнд ойртож байгаа эсэх. Чадвартай, ёс зvйтэй, эрдэмлэг боловсон хvчнээр хэр зэрэг. Батлан хамгаалах салбарын хөгжлийн урт хугацааны vзэл баримтлал, хөтөлбөр, тогтвортой бодлого, залгамж байдал, дархлаа хадгалагдаж чадаж байгаа эсэх БХЯ-наас Засгийн газрын болон Засгийн газрын бус олон нийтийн байгууллага, ТББ, иргэдийн vvрэг оролцоотойгоор ойр дотно хамтарч ажиллаж чадаж байна уу гэсэн олон асуудалд анхаарлаа хандуулан нийгмийн хариуцлагаа ухамсарлан ойлгож өөрийгөө vе vе анзаарч, сонжиж байх нь илvvдэхгvй бололтой юм.

Улс төрчид, батлан хамгаалагчид хоёр талаасаа тvншилж улс орныг батлан хамгаалах эрхэм зорилго, зорилтыг хэрэгжvvлэхэд хамтарч хvчин чармайлт гаргаж хандах, зарим талаар ойлголтын зөрvv байж болохыг vгvйсгэхгvй ч өөрийн орны мөнхийн эрх ашиг, сонирхолыг хvндэтгэн vзэж идэвх зvтгэлтэй ажиллах учиртай.

Зарим улс төрч батлан хамгаалах талаар танин мэдэхvйн ойлголт нимгэнтэй байдаг тул уг асуудлыг хойш тавих явдал ажиглагддаг. Тиймээс тэдэнтэй тулж ажиллах шаардлагатай. БХЯ-наас шаардлагатай бvхий л мэдээллийг парламентад өгдөг байх ёстой. Парламент болон БХЯ-ны хооронд холбогч, зохицуулагч чиг vvрэг бvхий офицер төлөөлөгч ажиллуулах нь илvv vр дvнтэй байх болно.

УИХ-аас батлан хамгаалах төсөв хэлэлцэхдээ байгаль орчин, эдийн засаг, нийгмйн хамгаалал зэрэгт vзvvлэх нөлөөллийг олон талаас нь харгалзан тооцож, судалгаа шинжилгээний vндсэн дээр шийдвэрлэж байх нь зохистой юм. Одоогоор батлан хамгаалах төсөвт эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулсан хөрөнгийг тусгадаггvй нь улс орныг батлан хамгаалах асуудалд иж бvрнээр хандаж чадахгvй байгааг, хөгжлийн шаардлага хурдаас хоцрогдож байгааг харуулсан хэрэг гэж ойлгогдож байна.

УИХ-аас татвар төлөгчдийн хөрөнгийн нэг хэсэг болох батлан хамгаалах төсөв зардалд тавих иргэний нийгмийн хяналт оролцоо тэр бvр шаардлага хангахгvй хэвээр байгаагаас гадна төсөв санхvvгийн болон ар тал, техник, хангалтын хариуцлагын тогтолцоо механизмыг эрс өөрчлөн сайжруулах хэрэгтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хvчний ерөнхий командлагчийн зvгээс улс орныг батлан хамгаалах тухай асуудалд иж бvрнээр цэгцтэй хандаж ойлгох, удирдан чиглvvлэхэд батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага БХЯ, тvvний харьяа агентлаг болох ЗХЖШ, өөрийн нь цэргийн бодлогын зөвлөх болон мэргэжилтэн нарын мэдрэмж хурд, эрдэмлэг, чадварлаг дэмжлэг туслалцаа, vvрэг оролцоо vнэлж баршгvй нөлөөлөл vзvvлэхийн хамт тvvний өмнө нэн өндөр хариуцлага хvлээх учиртай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх гэдэг одоогийн албан тушаалын нэр хаягийг цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах бодлогын зөвлөх гэж томьёолох нь илvv өргөн хvрээтэй асуудлыг багтаасан оновчтой ойлголт байх болно гэж судлаачийн хувьд vзэж байна.
БХЯ татвар төлөгч иргэд олон нийттэй илvv тодорхой, илvv vр дvнтэй, илvv нээлттэй ил тод шуурхай хvрч ажиллаж байх шаардлагатай байна. Зарим тохиолдолд хөгжлийн хурдаас хоцрогдох хандлага ажиглагдаж байна.

Тухайлбал дээд офицерийн цолонд орсон өөрчлөлтийн талаар зохих мэдээллийг шуурхай хvргээгvйгээс иргэд олон нийт болон цэргийн албан хаагчид буруу ташаа ойлголт тээж явна. Yvнийг хэлбэр талаас нь харахад энгийн зvйл мэт боловч цаашид санаж сэдэх асуудлын нэг гэдэг нь ойлгомжтой юм.
БХЯ офицерийн алба хаах журмыг 2001 оноос хойш гурав дахь удаагаа өөрчилж байна. Аливаа дvрэм, журам, заавар хөгжлийн шаардлагаар өөрчлөгдөж болно. Гэхдээ цаашид цагийн шалгуур даах чанартай бvтээгдэхvvн vйлдвэрлэн нйилvvлж байх нь зохистой юм.

БХЯ харьяа агентлаг, байгууллага бvр эрх зvйн холбогдолтой баримт бичиг гаргахын өмнө журам мэт энэ нь цэргийн албан хаагч олон тvмний эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа эсэх, ямар бэрхшээл учруулж болох зэрэг эрсдлийг урьдчилан тооцох нь чухал байх болно. Сайтар боловсруулаагvй материалыг шийдвэр гаргах төвшний хvмvvст танилцуулж буруу ташаа ойлголт төрvvлэхгvй байх, цаг зав vрэхгvй байх нь албаны соёл юм. Батлан хамгаалах салбарт хvний нөөцийн зөв тогтолцоог бий болгон хэрэгжvvлж төлөвшvvлэх нь тулгамдсан асуудал хэвээр байна.

Улс, армид он удаан жил, vр бvтээлтэй ажиллаж байгаа зарим ахлах, дээд офицерийн мэдлэг, дадлага, чадвар, туршлага ойлголтыг цаашид vр дvнтэй ашиглах боломжийн vvднээс тэднийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд сонгон шалгаруулж урьж ажиллуулж байх эрэлт хэрэгцээ, шаардлага байгаа юм.
Эрдэм шинжилгээ судалгааны ажил нь өөрөө ихээхэн өвөрмөц онцлогтой, тэр бvр хvссэн хvн хvрэлцэж ойлгоод байдаггvй, босго өндөртэй бас бvтээл туурвил нь тодорхой vлдэцтэй, нэн хvндэтгэлтэй нэр төрийн алба мөн.

Эх орноо батлан хамгаалах бодлого, чиг vvргийг хэрэгжvvлэхэд Засгийн газрын болон Засгийн газрын бус бvх л байгууллагууд, иргэний нийгмийн идэвхтэй оролцоотойгоор мэдрэмж, хурдтай байж хамтын хvчин чармайлт гарган vндэсний нийтлэг мөнхийн ашиг сонирхолын vvднээс нийгмийн хариуцлагаа ухамсарлах хэрэгцээ шаардлага Монгол Улсад хэвээр байна.

Огноо : 2006-08-30               Нийтлэгч : Н.Энхбаяр                            
ID Гарчиг Сонин Төрөл Сэдэв Нийтлэгч Огноо
Мэдээлэл | Дээшээ
28 Монголд хэн жаргалтай байх ёстой вэ? Өнөөдөр Нийтлэл Нийгэм, эдийн засаг Ц.Жаргал, А.Зориг 2006-09-06
15 Хууль үгүйлэх нинжа Өнөөдөр Нийтлэл Хууль эрх зүй Н.Сарангэрэл 2006-09-02
14 Иракаас цэргээ яаралтай татъя Өнөөдөр Өгүүлэл Гадаад бодлого, батлан хамгаалах Д.Заяабат 2006-09-01
5 Газрын тосны салбарт дотоодын хөрөнгө оруулагч үгүйлэгдэж байна. Өнөөдөр Өгүүлэл ХАА, байгаль хамгаалал Г.Жаргал 2006-08-30
7 Гажуудалтай хуулиуд Өнөөдөр Нийтлэл Хууль эрх зүй Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг-Уди 2006-08-29
8 Хvн тєрєлхтєний хєгжил Монгол орон Өнөөдөр Өгүүлэл Нийгэм, эдийн засаг 2006-08-29
9 Уул уурхайн салбарынхан хилэгнэж мэдэх нь Өнөөдөр Өгүүлэл ХАА, байгаль хамгаалал Л.Мөнхбаясгалан 2006-08-29
10 Хүчгүй төр намрын хяруунд ганхах вий Өнөөдөр Нийтлэл Улс төр, сонгууль, хэвлэл мэдээлэл П.Баттулга 2006-08-26
өмнөх 1 дараах