ID : 4 ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмлээ. Зууны мэдээ   № 209 /2345/     2006-08-31
Нийгэм, эдийн засаг Мэдээ

Статистик мэдээллээс харахад зарим бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан дүн харагдаж байгаа ч цаашид шинээр татан авах барааны үнэд шатахууны үнэ нөлөөлөх магадлалтайг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бат-болд өчигдөр Засгийн газрын хуралдаанд мэдээлэв.

Хэрэглээний үнийн ин-декс нь айл өрх, хүн амын өргөн хэрэглэдэг бараа, үйлчилгээний үнэ, тарифыг тэдгээрийн хэрэглээгээр жигнэсэн дундаж үзүүлэлт юм. Энэ оны наймдугаар сарын урьдчилсан дүнгээр хэрэглээний үнийн индекс өмнөх оны жилийн эцсийн-хээс таван хувиар өсч, долдугаар сарынхаас нэг хувиар буурах хандлагатай байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга неф-тийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хэрэглээний үнийн индексийн өөрчлөлтийн талаар мөн танилцууллаа. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Фрадков саяхан нефтийн бүтээгдэхүүнийн экспортын татварыг нэмж, дахин боловсруулсан газ-рын тосны бүтээгдэхүүнийг 85.2 ам.доллар болгох тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ шийдвэр 2006 оны наймдугаар сарын 26-наас мөрдөгдөж байгаа юм. Манай улсын гол импортын тунш болох ОХУ-ын "Рос-нефть" компани гадаад ху-далдааны төлөөлөгчөөрөө дамжуулан есдүгээр сард нийлүүлэх шатахуун, түлшнййхээ үнийг 42-94 ам.доллараар, мазут, битумынхаа үнийг 16-17 ам.доллараар нэмэг-дүүлсэн тухай мэдэгдлийг энэ сарын 22-нд манай импортлогч компаниудад ирүүлжээ.

ОХУ экспортын татва-раа нэмсэнтэй холбогдуу-лан намрын тариа хураал-тын үеэр бензин шатахууны үнийг зохиомлоор өсгөж болзошгуй гэж Засгийн газар үзлээ. Тиймээс энэ асуудлыг дараагийн хурал-даанаар тусгайлан хэлэлцэхээр боллоо.

Огноо : 2006-08-31               Нийтлэгч :                             
ID Гарчиг Сонин Төрөл Сэдэв Нийтлэгч Огноо
Мэдээлэл | Дээшээ
13 Хортой үйлвдэрийг хотынхоо төвд байгуулсан улс манайхаас өөр байдаггүй Зууны мэдээ Нийтлэл Нийгэм, эдийн засаг Л.Оюунгэрэл 2006-09-01
өмнөх 1 дараах