|
-Монгол дайчид их гvрний бодлогын золиос болох учиргvй- Ирак дахь Америкийн бодлого алдаатай байсан нь өдөр ирэх бvр тодорхой боллоо. Америкийн эрх баригчид энэ дайныг эхлvvлэх шалтгаанаа болгосон vй олноор хөнөөх зэвсгийг тус улсаас олоогvй байна, олох ч vгvй бололтой. Тус улсаас Иракт явуулж буй ажиллагаа ёстой ичсэн хvн хvн ална гэгчийн vлгэр болж байна. Ирак дахь эвслийн цэргийг эсэргvvцэх нь намжих бус харин аллага таллага, хvчирхийлэл, дэлбэрэлт улам гаарлаа. Шашин хоорондын мөргөлдөөн урьд байгаагvйгээр ихэслээ. Энэ дайн Иракийн ард тvмнийг төдийгvй эвслийн цэргийн хvчний бие бvрэлдэхvvнийг хvртэл туйлдааж буй гэдэг нь тэнд болж байгаа vйл явдлаас харагдана. Хvчирхийлэл улам гаарсны тод жишээ бол ОХУ-ын дипломат ажилтнуудыг хулгайлан цаазалсан явдал. Тус улс бvр анхнаасаа Иракийг тойрсон асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө хатуу байр суурьтай байсан билээ. Тиймдээ ч олон улсын эвслийн цэргийн бvрэлдэхvvнд оролцоогvй. Хvч хэрэглэхийн эсрэг байсан орны дипломатуудыг хороосон нь тус улс дахь хvчирхийлэл хяналтаас гарч эвслийн цэргийн хvчин, Иракийн Засгийн газар хvчин мөхөсдөхөд тулсныг гэрчлэх бус уу. Дайнч төлөвлөгөө нь дампуурсан ноён Ж.Буш архинд орж бодит байдлыг төдийгvй өөрийгөө хянах чадваргvй болохдоо тулаад байгаа талаар дэлхийн хэвлэлvvд бичиж байна. Ерөнхийлөгчийнхөө бодлогыг эсэргvvцэх нь тус улсад улам бvр газар авч байгааг дэлхийн томоохон агентлаг өдөр бvр мэдээлж байна. Америкчууд Иракийн дайныг Вьетнамын дайнтай зvйрлэх болно. Тус улсын холбоотнууд хvртэл Сэм авгаасаа нvvр буруулж эхэллээ. Дорнод Европын хэд хэдэн орон Иракаас цэргээ татлаа. Япон зэрэг улсууд цэргээ гаргахаа мэдэгдчихээд байна. Дайчдынхаа тоог цөөрvvлж буй улс орон ч бий. Тус улс руу цэргээ оруулсан нь буруу байсан талаар олон орны ард иргэд Засгийн газраа шvvмжлэх нь нэмэгдлээ. Холуур явсан гайг өөртөө татах хэрэг байсан уу Хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөөв гэдэг шиг хаа байгаа, Монголд ямар ч хамаагvй асуудалд манайх цэргээ илгээсэн нь бараг илvvц. Дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хvнд өссөн энэ тэр гэж нэг хэсэг нь тайлбарладаг. Цэргийнхэн болохоор манай дайчдын ур чадвар нэмэгдэж хаана ч vvрэг гvйцэтгэх боломжтой гэдгээ харууллаа гэх. Тийм ч биз, vгvй ч биз. Иракт цэргээ оруулсан нь Монголын нэр хvндийг олон улсын тавцанд өргөхөөсөө доог тохуу болсон нь илvv. Yнэндээ бол олон улсын тавцанд нэр хvндээ өсгөх гэхээсээ илvv Мянганы зорилтын гэх сангаас тусламж авах vvднээс цэргээ Эвслийн цэргийн бvрэлдэхvvнд оруулсан гэдэг. Өнөөгийн байдлаар манайх зургаан ээлжээр 700 гаруй дайчнаа Иракт илгээгээд байна. Харьцангуй тайван бvсэд алба хаалгаж байгаа гэх боловч сvvлийн vед Ал Хилла хот Иракийн бусад муж, хотын адил тvгшvvртэй болов. Манай цэргийнхний алба хааж байгаа “Эко” бааз зэвсэгт эсэргvvцэгчдийн халдлагад ойр ойрхон өртлөө. Саяхан гэхэд иракчууд манай цэргийн байрлал руу арав гаруй удаа пуужин харважээ. Азаар хvний амь vрэгдсэнгvй. Энэ цаашдаа илvv хvчтэй халдлага болохын дохио гэлтэй. Yргэлж аз таарна гэж лав байхгvй. Иракт монгол цэргийн амь vрэгдвэл “Мянган өдөр тэжээсэн юмаа” гээд сууж байж таарахгvй. Нэг монгол цэрэг vхэх нь америкчуудад юу ч биш. Тиймээс тэд өнөөг хvртэл манай цэргvvдэд давхар даатгал олгох асуудлыг хойш тавьсаар ирсэн. Америкийн холбоотон болж эвслийн цэргийн бvрэлдэхvvнд багтлаа гээд тэд бидэнд бусдаас илvv хандаагvй. Мянганы сорилтын сангаасаа олгох тусламжаа хvртэл элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байгаа шvv дээ. Элчин сайд, Консул нь ядуу монголчуудын мөнгийг виз хvссэний төлөө ичих ч vгvй луйвардаад сууж байгаа. Виз олгодоггvй юмаа гэхэд хураамж нэрээр авсан мөнгөнийхөө талыг эргvvлээд өгч болно доо. Гэтэл энэ улсын бодлогыг хэрэгжvvлэхээр монгол дайчид амь өрсөн алба хааж байгаа. Ерөөсөө Иракаас цэргээ яаралтай татъя. Яахаараа монгол цэрэг их гvрний дээрэнгvй бодлогын золиос болох ёстой юм бэ. Нөгөө талаар лалууд цусан өшөө авдаг эртний заншилтай улс. Иракийн эсрэг ажиллагаанд оролцсон улсуудад халдлага, дэлбэрэлт vйлдэнэ гэдгээ лалынхан нуухгvй байгаа. Монголд террорист халдлага гарахгvй гэх баталгаа байхгvй. Алан хядагч Ал-Кайда байгууллагын толгойлогчдын нэг Монголоор дайраад явсныг манайхан сvvлд мэдсэн дуулдсан. Энэ мэтээр Монголд алан хядагчид бvгж байгаа ч юм бил vv. Холуур өнгөрөх гайг дуудах хэрэг байгаа гэж vv.
|