|
Хятадын хөрөнгө оруулалттай төмрийн vйлдвэрvvдээс монголчууд хордож байна "Бид дэлхийн улс оронтой хөгжлөөрөө хөл нийлvvлэн алхахын тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжихээс өөр аргагvй. Иймд хууль эрх зvйн орчинг нэн таатай болгох нь юу юунаас ч илvv чухал байна" хэмээн манай дээдчvvл ярьж байв. Энэ нь ч ёсоор болж гадаадын хөрөнгө оруулалттай хэмээн нэрийдсэн аж ахуйн нэгж олноор бий болсон. Yvний илрэл нь одоогоор манай улсад 40 гаруй мянган аж ахуйн нэгж бvртгэлтэй байдгийн 60 гаруй хуь нь гадаадын хөрөнгө оруулалттай. Тэгэхээр төр засгаас энэ асуудалд ямар их ач холбогдол өгч байсан нь тодорхой. Гэтэл эдгээр аж ахуйн нэгж бидний хvсэн хvлээж байсан шиг vр дvнг өгч чадсан болов уу гэдэг бас л эргэлзээтэй. Учир нь, сvvлийн хэдэн жилд гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын хуулийг зөрчиж татвараас зугтлаа, Монголын баялгийг гадагш нь зөөгөөд дууслаа Монгол ажилчидтай зvй бус авирлан цалин хөлсийг нь өгөлгvй зугтлаа гэх болж. Yvнийг нь ч хууль хяналтын байгууллага шалгаж тогтоогоод байгаа. Гэтэл бас Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бус vйл ажиллагаа явуулж, тvvнийг зогсоохоор гаргасан эрх бvхий албан тушаалтны шийдвэрийг vл тоомсорлосон одоо болтол vйл ажиллагаагаа явуулсаар байгаа хөрөнгө оруулагчид бас байх юм. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай төмрийн vйлдвэрvvд. Одоогоор нийслэл хотын хэмжээнд барилгын арматур, ширэм vйлдэрлэх тусгай зөвшөөрөл авсан 30 гаруй аж ахуйн нэгж байдаг юм билээ. Зөвхөн нийслэл хотын хэмжээнд шvv. Гэтэл төмөр гэдэг хvний биед ямар хортой билээ. Тэр дундаа төмрийн vйлдвэрээс гарч буй утаа. Yvний жишээ Баянзvрх дvvргийн 10 дугаар хорооны нэгдvгээр хэсэгт байрлах Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай төмрийн vйлдвэр. Энэ vйлдвэрээс болж тэр хавийн оршин суугчид өнөөдөр чухам хаана хандаж яахаа мэдэхээ больчихоод байна. Уг нь оршин суугчид нь энэ vйлдвэрийг хаалгах гэж олон жил хөөцөлдсөн юм билээ. Гэвч тодорхой vр дvнд хvрсэнгvй төдийгvй бvр эрvvл мэндээрээ хохироод сууж байна. Уг нь Монгол Улсын хууль тогтоомж vйлчлэх ёстой хvндээ vйлчилдэг, тvvнийг холбогдох хvмvvс нь хэрэгжvvлж чаддаг байсан бол энэ vйлдвэр тавдугаар сард хаагдах байсан юм. өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр өнгөрсөн таван сард энэ vйлдвэрийг нийслэлээс нvvлгэх захирамж гаргасан аж. Гэтэл энэ захирамж одоо болтол биеллээ олсонгvй. Yйлдвэр хэвийн vйл ажиллагаагаа явуулсаар, иргэд хохирсоор. Одоо яах вэ. Энэ vйлдвэрийг нvvлгэх захирамж гаргачихсан, удахгvй нvvх байх аа гээд хvлээгээд суугаад байх уу. Бас нvvлгэж ядаад цахилгааныг нь хязгаарлаж байгаа гэнэ. Yнэндээ энэ бол арга ядсан арга хэмжээ. Тэд Монгол Улсын хууль тогтоомжийг vл ойшоож байгаа юм чинь таслаад орхисон цахилгааны утсаа залгаад vйл ажиллагаагаа хэвийн vргэлжлvvлэхээ мэдэх байлгvй дээ. Тэгэхээр vvнээс арай өөр арга бодож олмоор юм. Уг нь төр засаг албадан нvvлгэх арга хэмжээг шөнө өдөр гэлтгvй тун сурмагхан авдаг санагдана. Гэтэл Монгол Улсын хууль тогтоомжийг энэ мэт уландаа гишгээд байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг яагаад албадан нvvлгэж болохгvй байгаа юм бол. Ер нь тэд Монгол Улсын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа явуулж байгаа атлаа өөрсдөө эзэн нь юм шиг аашилж байна. Ямар ч улсад дотоод гадаад бодлого гэж байдаг. Мэдээж, гадаад улстай харилцах харилцаагаа өргөжvvлэхийн тулд гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих нь зvйн хэрэг байсан. Гэхдээ яаж ажил хэрэг болгох вэ гэдэг нь чухал. Yнэндээ манай тvшээд гадаадын хөрөнгө оруулагч гэж хөл алдан гvйснээс биш дотооддоо ямар vйлдвэрийг хаана яаж байгуулах, ямар хууль тогтоомжид захирагдах ёстой вэ гэдэгт дэндvv хайнга хандсан гэж болно. Yvний жишээ нь дээрээс харагдаж байна. 1990-ээд оны vед анх Дарханы төмөрлөгийн vйлдвэрийг нийслэлдээ байгуулчихаж болох л байсан. Гэвч тэгээгvй. Тvvнээс гарах хорт утаа, хаягдал хvмvvст ямар хортой нөлөө vзvvлэхийг тооцоолоод нийслэлээс бvр Дархан хотын төвөөс зайдуу байгуулсан баймаар. Гэтэл vvнийг бодолцож vзээгvй юм байлгvй. Ямар ч байсан өнөөдөр бид хөгжлөөрөө биш гэхэд хортой vйлдвэрийг хотын төвдөө байгуулсан гэж "тэнэгээрээ” гайхагдах улсын тоонд зvй ёсоор орохоор болчихоод байна. Уг нь дэлхийн хөгжилтэй орнууд vйлдвэрvvдээ аль болох хотоос зайдуу байгуулдаг юм гэсэн. Тэгэхээр гаднын улс гэж хөл алдаад байдаг эрхмvvд ядаж энэ талын туршлага судалдаа vзсэн бол ийм асуудал өнөөдөр гарахгvй байсан. Yнэндээ гаднын хөрөнгө оруулалттай төмөрлөгийн vйлдвэр гээд байгаа ганц давхар шавар байшинг vйлдвэр гэхэд бас л хэцvv. Олон улсын жишигт манай улсын урдаа барьдаг ганц төмөрлөгийн vйлдвэр хамгийн жижигт нь ордог юм билээ. Ер нь ч тэгээд улсын хөгжил гэдэг хэн мөнгөтэй эрх мэдэлтэй, бас гадаадын хөрөнгө оруулагчдыг хэт их татсанаараа тодорхойлогддог юм биш. Харин эрvvл иргэн хvнээс улсын хөгжил ихээхэн шалтгаалдаг байх.
|