|
|
Монголын барилгачид 80 жилийнхээ ойг баяр баясгалантай тэмдэглэж алдаа оноогоо хэлэлцсэн өдрvvд vргэлжилж байна. Баяр баясгалантай гэхийн учир нь барилгын салбар нэг vеэ бодвол сэргэлт авч байгаад оршино. Энэ тухай сайд Ж.Наранцацралт саяхан илгээсэн мэндчилгээндээ "Манай салбарын сэргэн мандалтын он жилvvд эхэллээ" хэмээн тодотгосон байх ажээ.
10 жилийн өмнө барилгын салбарынхан 70 жилийнхээ ойг тэмдэглэж байхдаа чимээ анир багатайхан шиг байсан санагдана. Арга ч vгvй биз тэр vед барилгын байгууллагууд төдийгvй бvх л албан газрууд vvд хаалгаа хаасан шилжилтийн хvнд vе байлаа. Барьсан барилгууд нь эзгvйрч байв. Харин одоо энэ салбарт их бvтээн босголтын гэж тодорхойлдог байсан vе эргэн иржээ. Иргэн бvр боломж бололцоогоороо нийтийн, хувийн орон сууцтай болох, албан байгууллагууд өөрийн гэсэн офисстой байхыг илvvд vзэх. Тэр хэрээрээ барилгын салбар хөгжиж байна. Тиймээс Засгийн газар салбарынх нь яамыг шинээр байгуулж, "40000 орон сууц хөтөлбөр"-ийг хэрэгжvvлж эхэллээ. Гэвч өнөөх "40000 орон сууц хөтөлбөр" нь хэрэгжиж эхлээд бvтэн хоёр жил болчихсон ч нэгдсэн зураг төсөл нь хийгдээгvй, мастер болон бизнес төлөвлөгөөгөө ч батлуулаагvй байж. Харин тус яамны сайдаар барилга, хот байгуулалтын мэргэжлийн хvн болох Ж.Наранцацралтыг томилсноос хойш асуудал нэлээд цэгцрэх тийшээ болжээ. Хот хэмээх их айлыг хэдэн жил удирдсан энэ эрхэм сайд болонгуутаа олон чухал шийдвэрvvдийг гаргаж амжив. Юун тvрvvнд бага, дунд орлоготой иргэд, залуучууд, төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох зорилт тавьж. Vvнийгээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тэргvvлэх чиглэлд багтааж чадав. Хөрөнгө мөнгө багатай ч нийгмийн дийлэнхийг бvрдvvлэх энэ хэсгийг орон сууцаар хангана гэдэг бvтэшгvй популист уриа байж болох ч Ж.Наранцацралт сайд хэлсэндээ хvрэх шийдэл олсон юм. Тэрээр Засгийн газраас 60 тэрбум төгрөгийн бонд гаргуулж орон сууц бариулаад бага, дунд орлоготой иргэдэд урт хугацаатай зээлээр олгох тогтолцоог бvрдvvлэхээр хөөцөлдөж байна. Эхлээд 60 тэрбум төгрөгөө Засгийн газраар зөвшөөрvvлж, УИХ-аар батлуулж чадсан. Харин одоо Монгол Улсад анх удаа урт хугацаатай зээллэгийн эрх зvйн орчин бvрдvvлэхээр болов. Энэ бодлогынхоо хvрээнд "Ипотекийн тухай хууль"-ийг шинээр боловсруулж урт хугацаатай зээлээр анх удаа орон байраа худалдан авах боломжийг бvрдvvлэх аж. Урт хугацаа гэдэг нь 10-15 жил. Энэ бол орон байрныхаа vнийг цалингаараа хангалттай төлчих хугацаа л даа. Ийм тогтолцоог барилгын сайд салбарынхаа 80 жилийн ойн босгон дээр Монголд анх удаа нэвтрvvлж ард тvмэндээ томоохон бэлэг барилаа. Мөн "40000 орон сууц хөтөлбөр"-ийн мастер болон бизнес төлөвлөгөөг Засгийн газраар батлуулав. Улаанбаатарчуудын өнөөгийн хамгийн том асуудал орон сууц. Ихэнх нь тvрээсийн өндөр vнэтэй орон сууцанд амьдардаг. Жил бvрийн намар өнөөх тvрээсийн орон сууцны vнэ нь нэмэгдээд олдохоо болино. Энэ асуудлыг цэгцлэх зорилгоор тvрээсийн байруудыг Улаанбаатарт "40000 орон сууц хөтөлбөр"-ийн хvрээнд олноор нь барихаар төлөвлөжээ. Уг тvрээсийн байрууд мэдээж одоогийн зах зээлийн vнээс хямд байх гэнэ. Барилгын 80 жилийн ойн өмнө БХБ-ын сайдын шийдвэрээр Монгол Улс хэдэн мянган орон сууцтайгаа тоолж. Уг тооллогоор хvн амын 22 хувь нь инженерийн шугам сvлжээнд холбогдсон тохилог орон сууцанд амьдарч байна гэсэн дvн гарчээ. Энэ vзvvлэлтийг Мянганы хөгжлийн зорилтын хvрээнд 2015 он гэхэд 50 хувьд хvргэхээр төлөвлөжээ. Яамнаас ойнхоо өмнө хийсэн бас нэг том ажил нь энэ. Сайд эдгээр ажлуудыг амжуулахын зэрэгцээ барилгын чанарын асуудалд ихээхэн анхаарал хандуулж буйг ойр байдаг эх сурвалжууд нь мэдээллээ. Учир нь барилгын чанар муу байна, хvн амьдрах наад захын хэрэгцээг хангаагvй барилгуудыг ашиглалтад оруулж олон нийтэд өндөр vнээр зардаг, хэрэглэгчид их хохирч эхэллээ гэх мэт гомдлууд сайдын чихнээс салдаггvй аж. Тиймээс эдгээр асуудлаар барилгын удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөнийг хийжээ. Зөвхөн ярилцаад зогсохгvй Ж.Наранцацралт сайд энэ асуудалд анхаарлаа гойд хандуулаад байгаа гэх. Мөн 80 жилийн тvvхтэй барилгын салбарынханд тохиолддог өөр нэг хvндрэлтэй асуудал нь боловсон хvчин. Их, дээд сургууль төгсчихөөд ажил олж чадахгvй залуусаар Улаанбаатар хахаж цацаж байхад барилгын салбар мэргэжилтнvvдээр дутагдаж байдаг аж. Тиймээс Ж.Наранцацралт сайд барилгын салбарын мэргэжилтэй боловсон хvчин бэлтгэх талаар Засгийн газрын тогтоол гаргуулж амжсан байна. Бас барилгын техник мэргэжлийн сургуулиудын материаллаг баазуудыг гадныхны тусламжтайгаар шийдвэрлээд эхэлчихсэн аж. Их барилгын салбарт гадныхан ихээр ажиллаж байгааг гудамжаар яваа хэн хvнгvй л анзаардаг. Сайд салбартаа монгол ажилчдыг илvv ажиллуулахын тулд гаргасан өөр нэгэн шийдвэр байдаг. Тэр нь барилгын тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн компанийн тодорхой хувьд монгол ажилчдыг ажиллуулна гэсэн норм зааж өгчээ. Мөн барилга барихын тулд бvрдvvлэх ёстой 60 гаруй албатуудын гарын vсгийг цөөлөх ёстой гэсэн шийдвэрийг ч гаргажээ. Ж.Наранцацралт барилгын салбарыг тэргvvлэх болсноор салбарынхаа эрх зvйн орчинг шууд л өөрчилж эхэлсэн. Ингэх бодит шаардлага бийг учир мэдэх хvмvvс хvvрнэх аж. Барилгын чанарыг сайжруулах, мэргэжилтэй боловсон хvчин бэлтгэх, барилгын захиалагч, гvйцэтгэгч, хэрэглэгчийн хоорондын харилцааг хуульчлах зайлшгvй шаардлага бийг бодолцож "Барилгын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраар хэлэлцvvлж УИХ-д өргөн барихаар болсон. Асуудлыг ингээд цэгцэлчихгvй бололтой. "Хот тосгоны эрх зvйн байдлын тухай", "Хот байгуулалтын тухай", "Газрын тухай хууль"-уудыг шинэчлэх ёстой гэсэн байр суурийг тус яамныхан баримталж байгаа аж. Барилгын техник, технологийг өндөр хөгжилтэй орнуудын тvвшинд хvргэх, шинжлэх ухааны сvvлийн нээлтvvдийг салбартаа нэвтрvvлэх, шинэ хэв загварын барилгууд барих гээд олон зорилтуудыг Ж.Наранцацралт сайд өмнөө тавьж байгаа гэх. Юутай ч гэсэн сайдын бага, дунд орлоготой иргэдийг орон байраар хангах, урт хугацаатай зээлийн тогтолцоог салбартаа бvрдvvлэх, мэргэжилтэй боловсон хvчнийг бэлтгэх талаар хийсэн эдгээр ажлууд наян жилийн тvvхэнд тодоор тэмдэглэгдэх биз. Эдгээрийн дотроос барилгын салбарыг хариуцсан сайдын бага, дунд орлоготой иргэд, залуучуудыг орон байраар хангана гэсэн бодлого олон хvнд таалагдах болов уу. Барилгын салбар vvсч хөгжсөний 80 жилийн ойн vеэс эхлэн урт хугацаатай зээлийн орон сууцаар иргэдээ хангах бодлого явуулсны vр дvнд бид орон байртай болох нээ.
|